Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн шалгаруулж авна
- 2022-02-10
- Ц.Энхжин
- 442
Нэгж, ажлын байр: Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Эрх зүйн актын ангилагчийг ашиглаж системчилсэн картын сан, хяналтын хувийг хөтлөх;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд урд нь оруулсан, ангилсан, хянасан болон оруулж, ангилж, хянаж буй хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг дахин шалгаж, нягтлах буюу бүртгэл хөтөлж, цэгцэлж, баяжуулах;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг сурталчлах, мэдээлэл оруулах, зөвлөгөө өгөх;
- Эрх зүйн актын төрөлжсөн эмхэтгэл бэлтгэх г.м.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Тогтвор суурьшилтай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
- Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Мэргэжлээрээ, түүний дотор цахим сан, мэдээллийн системийн баяжуулалт, ном товхимол эмхэтгэх ажил хариуцаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар
Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалыг 2022 оны 2-р сарын 24-ний өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735