Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч-инженер шалгаруулж авна
- 2022-09-07
- Ц.Энхжин
- 859
Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч-инженер
Орон тоо: 1
Гүйцэтгэх чиг үүрэг:
- www.legalinfo.mn цахим хуудасны програм хангамж, сүлжээ, бусад техник хангамжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах;
- www.legalinfo.mn цахим хуудасны сервер, сүлжээний аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
- Шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл оруулагч нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, уялдуулан зохион байгуулах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
- Эрх бүхий этгээд /мэдээлэл оруулагч, хянагч/-д системд хандах тусгай эрх олгохтой холбоотой асуудлыг хариуцах;
- www.legalinfo.mn цахим хуудасны өгөгдлийн сангийн хадгалалтыг тухай бүр хийх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Компьютерийн ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн системийн инженер, мэдээллийн системийн менежмент, программ хангамж, техник хангамж, өгөгдлийн сан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- 2-оос доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх;
- Веб програмчлалын PHP, HTML, CSS, JS, өгөгдлийн сангийн MySQL, PostgreSQL технологийн талаар мэдлэгтэй, Linux орчинд ажиллах чадвартай;
- Компьютерийн техник болон программ хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программ хангамжийг бүрэн ашиглах чадвартай байх;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатай байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх;
- Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Дипломын хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар,
- Өмнө нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт.
Бүртгэл: Материалыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагийн дотор info@nli.gov.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.
Утас: 11-315735