ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМЭЭС (LEGALINFO.MN) ХУУЛЬ ЗҮЙН 1453 НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАРЫГ АВАХ БОЛОМЖТОЙ
- 2026-07-20
- Б.Бат-Эрдэнэ
- 28
Хууль зүйн нэр томьёоны нэгдмэл байдал, түүнийг зөв ойлгож, хэрэглэх нь хууль тогтоомжийг нэг мөр тайлбарлан хэрэглэх, иргэдэд эрх зүйн мэдээллийг ойлгомжтой хүргэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn-ийн “Хуулийн нэр томьёо” цэсээс хууль тогтоомжид хэрэглэсэн нийт 1453 нэр томьёо, тэдгээрийн тайлбар болон эх сурвалжийг харах боломжтой.
Тус сангаас хэрэглэгчид:
- хууль зүйн нэр томьёоны тайлбартай танилцах;
- тухайн нэр томьёог ямар хуульд тодорхойлсныг харах;
- нэр томьёог монгол хэлний цагаан толгойн үсгээр шүүн хайх;
- орос болон англи хэл дээрх нэршлийг харьцуулан үзэх боломжтой.
Тухайлбал, “бараа бүтээгдэхүүн”, “зохиогч”, “агаарын хаалга”, “усны нөөц”, “усны сав газар”, “агаарын хөлгийн дарга” зэрэг нэр томьёоны утга, тайлбар болон холбогдох хууль тогтоомжийн эх сурвалжийг тус сангаас авах боломжтой байна.
Хууль зүйн нэр томьёоны цахим санг хуульч, судлаач, төрийн албан хаагч, оюутан, суралцагч төдийгүй хууль тогтоомжийн агуулгыг ойлгож, эрх зүйн мэдээлэл авахыг хүссэн иргэн бүрд зориулав.
Хуулийн нэр томьёоны сантай дараах холбоосоор танилцана уу: https://legalinfo.mn/mn/knowledge

