Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг Төв аймагт зохион байгууллаа
- 2023-04-26
- Э.Цэрэндүзээ
- 303
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор /Ph.D./ Б.Одонгэрэл, Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хууль зүйн ухааны магистр /LL.M./ Э.Түмэнбаяр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Б.Мөнхзаяа, ХЗҮХ-ийн Арга зүйч багш, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Д.Цэцэгдарь нар хичээл зааж, Төв аймгийн 140 эрх зүйн хөтөч танхимаар болон цахимаар хамрагдлаа.
Сургалтыг дараах сэдвээр заалаа.
- Гэрээний эрх зүй, төрийн байгууллагаас иргэн хуулийн этгээдтэй байгуулах гэрээний хэлбэр, түүнд тавигдах шаардлага;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга;
- Дүрэм, журам, дүгнэлт зөвлөмж боловсруулах арга зүй;
- Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ;
- Захиргааны акт, хэм хэмжээний акт гаргах, хянах арга зүй;
- Хүний мэдээлэл хамгаалах тухай болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх;
- Хууль тогтоомжийн хэрэглээ, практикийн зарим асуудал.