“Эрх зүйн хөтчийн сургагч багш бэлтгэх” сургалт амжилттай боллоо

  • 2021-12-30
  • Ц.Энхжин
  • 1,205

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Үндэсний хөтөлбөр батлах тухай 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хөтөлбөрийн “3.2.1.-д эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох, 3.2.6.-төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах,  6.4.3.-д эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх болон хөтөлбөрийн зорилтыг хангах ажлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтчийн тоог зохих түвшинд хүргэнэ” гэж  заасны дагуу өнгөрсөн хугацаанд улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр нийт 30 гаруй удаагийн сургалтаар 1600 гаруй эрх зүйн хөтчийг бэлтгээд байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор биет эрх зүйн хөтчийг давтан буюу үргэлжилсэн байдлаар сургах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлагын дагуу сургагч багш бэлтгэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Их, дээд сургуулиудын хууль зүйн багш нарыг хамруулан “Эрх зүйн хөтчийн сургагч багш бэлтгэх” сургалт амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийт 15 багш хамрагдсан бөгөөд Удирдлагын Академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Цэцэгээ нар хичээл заав.