“Эрх зүйн хөтөч” цахим сангийн мэдээллийн ажилтан шалгаруулж авна
- 2021-02-01
- Ц.Энхжин
- 861
Нэгж, алба, ажлын байр: Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн “Эрх зүйн хөтөч” цахим сангийн мэдээллийн ажилтан
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, контент бэлтгэх, нийтэд түгээх
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, тэдгээрт эрх зүйн холбогдолтой болон байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл бэлтгэж өгөх, нэвтрүүлэгт оролцох,
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тогтвор суурьшилтай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
- Эрдэм шинжилгээ, судалгааны нийтлэл, өгүүлэл түүнчлэн эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, борлуулалтын менежментийн бодлого, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай,
- Гадаад хэлний зохих мэдлэгэтэй байх
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой,
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн,
- Мэргэжлээрээ, түүний дотор олон нийт, хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 2-р сарын 19-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735