“ЯПОН УЛС БА МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСЫГ ТӨЛӨВШҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО

  • 2022-12-16
  • Ц.Энхжин
  • 261

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Япон Улсын Хууль зүйн яам хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2022.12.16/ “Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа.

Хурлыг нээж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Япон Улсын Хууль зүйн дэд сайд Хироаки Кадояма болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяши нар мэндчилгээ дэвшүүлэв.

Хурлын үеэр “Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал доктор профессор Б.Амарсанаа тэргүүтэй илтгэгч нар илтгэл тавин оролцсон ба Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах хурлыг хааж үг хэллээ.