ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АНХНЫ ДАРГА, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
- 2021-12-21
- Ц.Энхжин
- 2,108
Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч байгууллага:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн
- Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэс
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төв
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:
- Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулна.
- Шалгарсан шилдэг өгүүлэлд өргөмжлөл, мөнгөн шагнал, хамтран зохион байгуулж буй байгууллагуудын эрхлэн гаргасан бүтээл (сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ном, сэтгүүл).
Хугацаа:
Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр Enkhkhuslen@legalinstitute.mn хаягаар, цаасан хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ.(Мөн өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ)
Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
- Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
- Өгүүллийн нэр;
- Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;
- Өгүүллийн хураангуй; (50 үгэнд багтсан байна);
- Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);
- Оршил;
- Өгүүллийн үндсэн хэсэг;
- Дүгнэлт, санал;
- Эх сурвалжийн жагсаалт.
- Өгүүллийн хэмжээ 12-аас 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
- Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
- Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
- Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
- Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2021 онд) нийтлэгдсэн байх.
- Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.
- Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.
Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:
- Шинжлэх ухааны ач холбогдол;
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
- Судалгааны арга зүйн түвшин;
- Онол, практикийн ач холбогдол;
- Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
- Эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.
Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн
11-315734 болон 94976597 утаснаас лавлана уу.