Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлагдлаа
- 2022-12-27
 - Э.Цэрэндүзээ
 - 906
 
Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч байгууллага:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв
 - Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв
 - Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн
 - Хууль зүйн үндэсний хүрээлэн
 - Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
 
ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:
- Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулна.
 - Шалгарсан шилдэг өгүүлэлд өргөмжлөл, мөнгөн шагнал, хамтран зохион байгуулж буй байгууллагуудын эрхлэн гаргасан бүтээл (сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ном, сэтгүүл).
 
Хугацаа:
Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр info@legalinstitute.mn хаягаар, цаасан хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ.(Мөн өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд ирүүлнэ)
Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
- Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараахь бүтэцтэй байна.
 - Өгүүллийн нэр;
 - Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;
 - Өгүүллийн хураангуй; (50 үгэнд багтсан байна);
 - Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);
 - Оршил;
 - Өгүүллийн үндсэн хэсэг;
 - Дүгнэлт, санал;
 - Эх сурвалжийн жагсаалт.
 - Өгүүллийн хэмжээ 12-оос 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.
 - Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
 - Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
 - Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.
 - Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2022 онд) нийтлэгдсэн байх.
 - Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.
 - Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.
 
Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:
- Шинжлэх ухааны ач холбогдол;
 - Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
 - Судалгааны арга зүйн түвшин;
 - Онол, практикийн ач холбогдол;
 - Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
 - Эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.
 
Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн 11-312880 болон 94976597 утаснаас лавлана уу.

