ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АНХНЫ ДАРГА, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ IX УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2025-02-13
- Б.Бат-Эрдэнэ
- 71
Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах IX уралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус уралдааны шагнал гардуулах ёслол Үндсэн хуулийг дагаж мөрдсөний 33 жилийн ой буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд зохион байгуулагдаж, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. Энэхүү уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг шалгаруулдаг онцлогтой.
Тус уралдаанд судлаач Б.Баялагмаа, Б.Оюунжаргал нарын “Bitcoin, Botox and Bullion: Protecting Consumers from Deceptive and Illegal Advertising by Social Media Influencers” өгүүлэл ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ-ээр, судлаач Ч.Болормаагийн “Critical minerals: advancing Mongolia’s legal framework to align with international legal developments” өгүүлэл ДЭД БАЙР-т, судлаач Ц.Цэдэнжалбуугийн “Эрх зүйн харилцаанд шаардлагыг харилцан тооцох эрх: ИХШХША дахь тооцох илэрхийлэл ба сөрөг нэхэмжлэл(зохицуулалт ба практик хэрэглээ)” өгүүлэл ГУТГААР БАЙР-т тус тус шалгарлаа.








