🔰АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2026-02-09
  • Б.Бат-Эрдэнэ
  • 12
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит 17 дахь удаагийн хуульчдын шатрын тэмцээн 2026 оны 02 дугаар 07-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан хуульчдын дунд шатрын спортыг хөгжүүлэх, оюуны спортын үнэт зүйл, соёлыг уламжлан өвлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнийг Чимид сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Шатрын Холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим болон “Цогц-Эрх партнерс” ХХН зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү, Монгол Хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат, Чимид сангийн тэргүүн Ч.Сайнсанаа нар үг хэлж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй Б.Чимидийн нэрэмжит 17 дахь удаагийн хуульчдын шатрын тэмцээнд нийт 57 хүн оролцсоноос ганцаарчилсан рапид төрөлд:
Шатрын спортын чансаатай:
🥇I байрт, Г.Идэрбаатар (ЦЕГ)
🥈II байрт, Ө.Батбаяр (ШШГЕГ)
🥉III байрт, Б.Баасансүрэн (МӨХ)
🏅Тусгай байрт, В.Цэгмид (ЦЕГ)
🏅Тусгай байрт, Г.Цэгмэд (ШШГЕГ)
Шатрын спортын чансаагүй:
🥇I байрт, С.Алтай (УПЕГ)
🥈II байрт, С.Батзориг (ЦЕГ)
🥉III байрт, Ц.Мөнхбат (МӨХ)
🏅Тусгай байрт, Г.Чулуун
Блиц төрөлд:
🥇I байрт, Ч.Чулуунбаатар (ТЕГ)
🥈II байрт, Ө.Батбаяр (ШШГЕГ)
🥉III байрт, Д.Гандуулга (ДХИС)
🏅IV байрт, Б.Баасансүрэн (МӨХ) нар тус тус шалгарлаа.