23 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа
- 2021-11-22
- Ц.Энхжин
- 642
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулдаг. Энэ хүрээнд БШУЯ-ы харьяа лаборатори 23 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцуулах сургалтын цахимаар зохион байгууллаа.
Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрбаяр нар хамтран зохион байгууллаа.
Сургалтаар:
Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.