“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өглөө
- 2023-05-01
- Ц.Энхжин
- 607
Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ний өдөр эхэллээ. Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч байна.
Өдөрлөг оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн асраас хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй авна уу
Мөн номын худалдаа болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан зарим бүтээлийг иргэдэд үнэ төлбөргүй тарааж байна.