Эрдэм шинжилгээний ахлах ажилтан шалгаруулж авна

  • 2022-09-07
  • Ц.Энхжин
  • 1,029

Ажлын байр: Эрдэм шинжилгээний ахлах ажилтан

Үндсэн ажил үүрэг:

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх;
  • Харьцуулсан судалгаа хийх;
  • Эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны ажил, тайланд хяналт тавих;
  • Судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх;
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх;
  • Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

  • Эрх зүйч мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Эрүүгийн эрх зүй, хувийн эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэших сонирхолтой;
  • Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай.
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай;
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй;

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Хууль зүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);
  3. Дипломын хуулбар;
  4. Төрийн албан хаагчийн анкет,
  5. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  6. Хувь хүний намтар;
  7. Өмнө нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт.

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү.

Утас: 11-315735