БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2022-10-03
- Э.Цэрэндүзээ
- 338
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Сэлэнгэ аймагт 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар хичээл заасан бөгөөд Сэлэнгэ аймгийн 45 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.