Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа
- 2022-10-14
- Э.Цэрэндүзээ
- 458
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулдаг. Энэ удаад 25 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн 20 гаруй сурагчдыг хамрууллаа. Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн арга зүйч багш Д.Цэцэгдарь, сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар хичээл заав.
Сургалтаар:
- Зөв хандлага төлөвшүүлэх;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
- Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.