ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-11-30
  • Э.Цэрэндүзээ
  • 538

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг 11 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтад, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Хууль зүйн ухааны Доктор /Ph.D./ Б.Батзориг, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Э.Туулайхүү, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ С.Ганцэцэг, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Д.Цэцэгдарь бөгөөд Говьсүмбэр аймгийн 25 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.