Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан зарлагдлаа
- 2022-12-20
- Э.Цэрэндүзээ
- 790
МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт,эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Зохион байгуулагч байгууллага:
Чимид сан
МУИС-ийн Хууль зүйн сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
Хүний эрхийн Үндэсний Комисс
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол Улсын дээд шүүх-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
Удирдлагын академи
ШУА-ийн философийн хүрээлэн
МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
Монголын хуульчдын холбоо
Монголын Өмгөөлөгчдийн холбоо
Монголын Олон Улсын Арбитр
Ханнс-Зайделийн сан
“Эрх зүйт ёс” сан
Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН БҮТЭЦ, СУУРЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвийн хүрээнд байна.
ШАГНАЛЫН САН: Шалгарсан илтгэлд:
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачийн шагнал:
I байр, Өргөмжлөл, 1.500.000 төгрөг, ном
II байр, Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, ном
III байр, Өргөмжлөл, 500.000 төгрөг, ном
Тусгай байр-2, Өргөмжлөл, тус бүр 100.000 төгрөг, ном
Оюутны шагнал:
I байр, Өргөмжлөл, 1.500.000 төгрөг, ном
II байр, Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, ном
III байр, өргөмжлөл, 500.000 төгрөг, ном
Тусгай байр-2, Өргөмжлөл, тус бүр 100.000 төгрөг, ном
Хугацаа:
Илтгэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.
I шатны шалгаруулалт: 2023 оны 1 дүгээр сарын 9-нд дүн гарна.
II шатны шалгаруулалт: 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болно.
Илтгэлийн уралдааныг явуулах журам:
-Уралдаанд хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан бүр оролцох эрхтэй.
-Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.
Уралдаан нь хоёр шаттайгаар зохион байгуулагдана.
-I шат нь илтгэлүүдийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
-II шатанд шалгарсан 5 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.
Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
-Илтгэлийн хэмжээ 5-10 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;
-Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial фонтоор, үсгийн хэмжээ 12pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;
-Илтгэлийг 1 хувийг хавтаслан эх хувиар авчрах ба эхийг файл хэлбэрээр chimidsan@gmail.com, selenge@legalinstitute.mn хаяг руу илгээх;
-Илтгэгч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргах /CV-ны загварыг www.legalinfo.mn, www.nli.gov.mn цахим хуудаснаас авах/;
-Илтгэлийг зохиогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;
-Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчлолтой байх;
-Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байх;
-Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу хуралд тавьж хэлэлцүүлээгүй байх;
-Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
-Доктор, профессор Б.Чимидийн бүтээлээс эш татан судалсан байх;
-Илтгэлийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;
-Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.
Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн 11323833 болон утаснаас лавлана уу.