Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагууд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
- 2022-12-28
- Э.Цэрэндүзээ
- 508
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл нар уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо цаашид хамтран хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар томоохон хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн төсөлд санал оруулах үйл ажиллагаанд хуульчдын идэвхийг нэмэгдүүлэх тэргүүтэй олон талт үйл ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэв.
Тус уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Сүхбаатар, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, доктор П.Хишигбаяр, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш. Жолбарс нар байлцлаа.