Г.СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

  • 2023-02-13
  • Ц.Энхжин
  • 1,971

Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд нийт 13 өгүүлэл ирүүлснээс зохион байгуулагчдын зүгээс тус бүр доктор эрдэмтдийн багаар шалгаруулалтыг явуулж, нэгдсэн дүнгээр Р.Мандухайгийн “Санхүүгийн түрээсийн гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээнээс ялгахад тулгарч буй асуудал болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийг шинэчлэх шаардлага” сэдэвт өгүүлэл 2022 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарав. Шагналыг Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн Захирал Р.Мухийт, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Давааням нар гардууллаа.

Энэхүү өгүүллийн уралдааны зорилго нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих юм.