“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурал зохион байгуулагдлаа

  • 2023-03-22
  • Э.Цэрэндүзээ
  • 215

2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Монгол Улсад IV дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль болон, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монголын Хуульчдын холбоо, Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагын хамтаар Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хамтран зохион байгуулагчаар оролцов.

Хурал нь Үндсэн хуулийн болон Захиргааны салбар хуралдааны хэлбэрээр явагдсан бөгөөд Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Унгар Улс зэрэг нийт 7 улсын 23 эрдэмтэн  илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор(LL.D) Г.Давааням нь Захиргааны салбар хуралдаанд оролцож, “Монгол Улс дахь төрийн өмчит хуулийн этгээдийн хүрээнд тулгарч буй асуудлууд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.