Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-аар сургалт зохион байгууллаа
- 2023-04-25
- Э.Цэрэндүзээ
- 860
Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны Эрх зүйн, сургалт сурталчилгааны төлөвлөгөөний 8-т заасны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн 4 дүгээр сарын 25-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн захиалгаар төрийн үйлчилгээний албан хаагч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-аар сургалт зохион байгууллаа. Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр (LL.M) Д.Цэцэгдарь хичээл заав. Нийт 32 албан хаагч сургалтад хамрагдлаа.