Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг Төв аймагт зохион байгууллаа

  • 2023-04-26
  • Э.Цэрэндүзээ
  • 288

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор /Ph.D./ Б.Одонгэрэл, Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хууль зүйн ухааны магистр /LL.M./ Э.Түмэнбаяр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Б.Мөнхзаяа, ХЗҮХ-ийн Арга зүйч багш, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Д.Цэцэгдарь нар хичээл зааж, Төв аймгийн 140 эрх зүйн хөтөч танхимаар болон цахимаар хамрагдлаа.

Сургалтыг дараах сэдвээр заалаа.

  • Гэрээний эрх зүй, төрийн байгууллагаас иргэн хуулийн этгээдтэй байгуулах гэрээний хэлбэр, түүнд тавигдах шаардлага;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга;
  • Дүрэм, журам, дүгнэлт зөвлөмж боловсруулах арга зүй;
  • Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ;
  • Захиргааны акт, хэм хэмжээний акт гаргах, хянах арга зүй;
  • Хүний мэдээлэл хамгаалах тухай болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх;
  • Хууль тогтоомжийн хэрэглээ, практикийн зарим асуудал.