Хууль зүйн англи хэлний сургалтыг 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа
- 2023-04-27
- Ц.Энхжин
- 521
Хууль зүйн үндэсний хүрээлэн хуульчдад хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх, арга барилаа олоход нь чиглэл өгөх зорилгоор 2012 оноос эхлэн Хууль зүйн англи хэлний сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 27-ны өдрийг дуустал зохион байгууллаа.
Хууль зүйн англи хэлний сургалтыг “Гэрээний эрх зүй”, “Компанийн эрх зүй”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Маргаан шийдвэрлэлт” зэрэг сэдвээр англи хэл дээрх бичвэр унших, гол агуулгыг ярилцах, англи хэл дээр баримт бичиг боловсруулах, англиас монгол, монголоос англи хэл дээр орчуулгын практик хийлгэх байдлаар МУИС-ийн ХЗС-ийн багш, LL.M. Э.Туулайхүү заав.
Сургалцагчид хууль зүйн бичлэг (Legal writing)-ийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголтыг авч, англи хэлний хууль зүйн нэр томъёоны хэрэглээ, орчуулах арга зүйд суралцлаа.
Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус сургалтад амжилттай хамрагдсан 37 суралцагчид ГЭРЧИЛГЭЭ гардууллаа.