“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг боллоо

  • 2023-05-01
  • Ц.Энхжин
  • 435

Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажиллав.

Мөн номын худалдаа болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан зарим бүтээлийг иргэдэд үнэ төлбөргүй тараалаа.

Иргэн та Даваа-Баасан гарагуудад 08:30-17:30 цаг хүртэл хууль зүйн зөвлөгөө мэдээллийн 1800-1202 утсаар холбогдож зөвлөгөө авах боломжтой.