“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2023 оны 1-р улирлын 92 дахь дугаар хэвлэгдлээ

  • 2023-05-23
  • Э.Цэрэндүзээ
  • 1,833

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2023 оны 1-р улирлын 92 дахь дугаар хэвлэгдсэнийг Уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Хууль зүйн салбарын онол, практикт тулгамдаж буй асуудал, шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой шинэлэг мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээг Уншигч та бүхэн цогц байдлаар хүлээн авах боломжтой.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг Хууль зүйн хүрээлэнгийн дэргэдэх Номын худалдаа, МУИС Пресс номын дэлгүүрээр болон Монгол шуудан, Түгээмэл шуудангаар дамжуулан тогтмол худалдаалж байна.

Энэхүү дугаарт:

ЭРХ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ: ҮЗЭЛ БОДОЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ

Эрх зүйн хийдэл, зөрчилдөөний хэлбэрүүдийг эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний зарим жишээн дээр авч үзэх нь

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан

Эрх зүйн шинэтгэл ба рецепцийн зохист хүрээ

МУИС-ийн ХЗС-ийн докторант Н.Отгончимэг

Арилжааны эрх зүйн антропологи гэж юу вэ?

Монголын Криминологичдын холбооны судлаач, Бизнесийн удирдлагын бакалавр (BBA) С.Номынбаясгалан

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР НӨЛӨӨ

Монгол Улсын жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн зарим асуудал

МУИС-ийн ХЗС-ийн докторант Д.Оросоо

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь

МУИС-ийн ХЗС-ийн магистрант, “Гранд Марз групп” ХХК-ийн хуулийн зөвлөх С.Амбасэлмаа

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт ба хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэглээ

Шихихутуг Их Сургууль Хувийн эрх зүйн тэнхим, ахлах багш Ё.Болормаа

Иргэний процессын эрх зүй дэх нотлох баримтыг хүлээн авахаас татгалзах зохицуулалтын зарим асуудал /ИХШХШтХ §§105.2/

Өмгөөллийн Легал Гайд ХХК-ийн хуульч, МУИС-ийн ХЗС-ийн магистрант У.Азжаргал

Хөрөнгийн үнэлгээ ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх

ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, ахмад Б.Замбага

Аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зохицуулалтын зарим асуудал

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Хуулийн мэргэжилтэн, МУИС-ийн ХЗС-ийн магистрант Л.Эрдэнэтуяа

Монгол Улсын төрийн албан хаагчийн баталгааны эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал

ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш,  цагдаагийн ахмад, докторант Э.Чимидлхам 

ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА, ТОЙМ , ҮР ДҮН

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба хотын эрх зүйн байдал                        

ХЗҮХ-ийн ЭША, МУИС-ийн ХЗС-ийн магистрант Р.Хатансайхан                                                  

Хөрөнгө оруулалтыг шууд болон шууд бусаар хураан авахад үүсэх нөхөн төлбөрийн эрх зүйн зохицуулалт

Арбитрч, МУИС-ийн ХЗС-ийн докторант Т.Алтангэрэл

Татварын тогтолцооны шинэтгэл ба хэрэгжилт

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш О.Чулуунцэцэг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш С.Рэнцэндорж

Монгол Улс дахь хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалт: Харьцуулсан судалгаа

ХЗҮХ-ийн ЭША, МУИС-ийн ХЗС-ийн магиcтрант О.Энххүслэн

Эрүүгийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа: Процессын зардал хэмнэх шинж

ХЗҮХ-ийн ЭША, МУИС-ийн ХЗС-ийн магиcтрант Х.Буянбат

Монгол Улсын Эрдэс баялгийн эрх зүйн хөгжил дэх тулгамдсан асуудал: Иргэдийн оролцоо ба Нийгмийн лиценз (Social license to operate Mining)

МУИС-ийн ХЗС-ийн докторант Г.Сурахбаяр

СЭЗИС-ийн Бизнесийн эрх зүйн магистрант Ч.Болормаа

Захиргааны маргаанд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал нь захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд хамаарах эсэх асуудал

Өмгөөлөгч, МУИС-ийн ХЗС-ийн магистрант Ө.Эрдэнэ-Очир 

Монгол Улсын Хөдөлмөрийн эрх зүй дэх ажлын цагийн эрх зүйн зохицуулалтыг зарим улс орны ажлын цагийн эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах нь

 Хуульч Б.Ургамалцэцэг 

Олон улсын шилжилт хөдөлгөөн ба Монгол Улсын нөхцөл байдал

Эрх зүйч судлаач Н.Соёмбо

Хүний эрх хичээлийн хөтөлбөрийг харьцуулан судалж, хөгжүүлэх боломж (Зарим хууль зүйн их, дээд сургуулийн жишээн дээр)

ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн магистрант М.Гэрлээ                                                                                                                  

Тайвань орон ба Монгол Улсын асран хамгаалах тогтолцооны эрх зүйн харьцуулалт

МУИС-ийн ХЗС-ийн докторант Б. Бөхөө

Монгол Улс ба БНХАУ-д шүүхийн журмаар гэрлэлт цуцлахдаа хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж буй эрх зүйн орчны харьцуулалт  

МУИС-ийн ХЗС-ийн докторант Са Ри На

БНТУ дахь ковид-19 цар тахлаас шалтгаалан хотын захиргааны зохион байгуулсан тусламж, хандивын аяны эрх зүйн үндэслэл

БНТУ, Сакаряа Их Сургуулийн Улс төр, нийгмийн удирдлагын магистрант Барыш Чифтчи

ШИНЭ ЭРДЭМТНИЙ ИНДЭР

            Хууль зүйн ухааны доктор В.Удвал

             Хууль зүйн ухааны доктор Т.Золбоо     

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Мэдээ

            “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн шинэчлэгдсэн журам