Ажлын байранд урьж байна
- 2023-09-15
- Ц.Энхжин
- 442
1.Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч-инженер
Орон тоо: 1
Гүйцэтгэх чиг үүрэг:
- www.legalinfo.mn цахим хуудасны програм хангамж, сүлжээ, бусад техник хангамжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах;
- www.legalinfo.mn цахим хуудасны сервер, сүлжээний аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
- Шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл оруулагч нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, уялдуулан зохион байгуулах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
- Эрх бүхий этгээд /мэдээлэл оруулагч, хянагч/-д системд хандах тусгай эрх олгохтой холбоотой асуудлыг хариуцах;
- www.legalinfo.mn цахим хуудасны өгөгдлийн сангийн хадгалалтыг тухай бүр хийх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Компьютерийн ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн системийн инженер, мэдээллийн системийн менежмент, программ хангамж, техник хангамж, өгөгдлийн сан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- 2-оос доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх;
- Веб програмчлалын PHP, HTML, CSS, JS, өгөгдлийн сангийн MySQL, PostgreSQL технологийн талаар мэдлэгтэй, Linux орчинд ажиллах чадвартай;
- Компьютерийн техник болон программ хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программ хангамжийг бүрэн ашиглах чадвартай байх;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатай байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх;
- Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Дипломын хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар,
- Өмнө нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт.
Бүртгэл: Материалыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735
2.Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист
Орон тоо: 1
Ажлын тодорхойлолт:
- Байгууллагын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах, тоо бүртгэл хөтлөх;
- Интернетийн холболт болон байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих;
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өдөр тутмын сервисийг хариуцах, мэдээлэл оруулагч нарт зөвлөгөө өгөх;
- Шаардлагатай тохиолдолд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн эрх зүйн актын системчлэл, ангилал, мэдээлэл оруулах зэрэг ажилд оролцох;
- Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага тэдгээрт зориулсан эрх зүйн сурталчилгааны ажилд оролцох;
- Байгууллагын цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх;
- Системд шаардлагатай бусад мэдээ, мэдээллийг бэлтгэх;
- Байгууллагын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
- Мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг судалж, шинэ технологи нэвтрүүлэх;
- Байгууллагын ажилтнуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Мэдээллийн технологи, программ хангамж, сүлжээ, өгөгдлийн сан, холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Компьютерийн техник болон програм хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвар, туршлагатай байх;
- Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Дипломын хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар
Бүртгэл: Материалыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735
3. Нэгж, ажлын байр: Эх бэлтгэгч, дизайнер
Орон тоо: 1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэжил: Хэвлэлийн үйлдвэрийн технологич, дизайнер,
- Туршлага: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх,
- Ур чадвар: Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет,
- 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
- Хувь хүний намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: Материалыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735
4. Нэгж, алба, ажлын байр: Тооцооны нягтлан бодогч
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
- Санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх;
- Мэргэжил: Тооцооны нягтлан бодогч;
- Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
- Ур чадвар: компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Хувь хүний намтар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.
Бүртгэл: Материалыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735