Хүрээлэн үйл ажиллагаандаа эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын нийтлэг зорилго, үйл ажиллагааны зарчмыг удирдлага болгож, дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
-
Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцааг зохицуулдаг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
-
Хууль зүйн суурь, хавсарга болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх
-
Эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх;
-
Хуулийн төсөл боловсруулах ажилд суурь, хавсарга болон харьцуулсан судалгаа, лавлагаа бусад мэдээллээр дэмжлэг үзүүлэх;
-
Хүрээлэнгийн дэргэд Хууль зүйн хэлний зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны тасралтгүй, үр дүнтэй байдлыг хангах;
-
Эрх зүйн харьцуулсан судалгаа хийх замаар үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;
-
Гадаад орнуудбын хууль тогтоомжийг эрдэм шинжилгээ, судалгаанд зориулан орчуулах;
-
Төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар сургалт, арга зүйн туслалцаа үзүүлэх;
-
Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хууль сахиулах байгууллагын албан хаагчийн ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу болон захиалгаар зохион байгуулах;
-
Хууль зүйн судалгааны үр дүнг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын ижил төрийн чиг үүрэг бүхий байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
-
Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинарыг зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх;
-
Эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах;
-
Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;
-
Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэн мэдээллийн нэгдсэн системийн найдвартай байдлыг хангах;
-
Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн хянан магадлагаа (peer review) бүхий “Хууль дээдлэх ёс" (Mongolian Journal of law) улирал тутмын сэтгүүлийг эрхлэн гаргах.