Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN)-ний 19 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
- 2023-09-28
- Э.Цэрэндүзээ
- 479
Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN) олон улсын байгууллагын гишүүн орнуудын 19 дэх ээлжит чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI), Тайваний Үндэсний Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Тайваний Тайбэй хотноо амжилттай зохион байгууллаа.
Гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн жилүүдэд цахимаар зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаагийн хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur) саналын эрхтэйгээр биечлэн оролцлоо.
Тус чуулга уулзалтаар Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны тайлан, ирэх онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэл, шинэ гишүүний элсэлт, 2024 онд зохион байгуулагдах 20 дахь ээлжит хурлыг зохион байгуулах орныг сонгох асуудлыг тус тус хэлэлцэв.