Бүгд Найрамдах Франц Улсын Тулуз Капитолийн их сургуулийн төлөөлөлтэй уулзлаа
- 2023-12-05
- Э.Цэрэндүзээ
- 231
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга С.Билигсайхан, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Сүнжидмаа нар Франц улсын Тулуз Капитолийн их сургуулийн зочин судлаач Чарльз Даган, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор М.Мөнхнаран(Ph.D) нарыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга С.Билигсайхан тус хүрээлэнгийн чиг үүрэг, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэмжих хөтөлбөр, эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн талаар мэдээлэл солилцож цаашид хамтарсан судалгаа хийх, сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх болон хоёр байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.