“ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС” СЭТГҮҮЛИЙН ХЯНАН МАГАДЛАГААНЫ ХУРААМЖ 100,000 ТӨГРӨГ БОЛЛОО

  • 2023-12-19
  • Э.Цэрэндүзээ
  • 840

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн хянан магадлагааны хураамж 2024 оны 1 дүгээр улирлын дугаар буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 100,000 төгрөг болж нэмэгдлээ.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь ашгийн төлөө бус сэтгүүл бөгөөд сэтгүүлийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг, ур чадвар, оюуны бүтээлч ажлыг зохист хэмжээнд үнэлэх үүднээс хянан магадлагааны хураамжийг ийнхүү нэмэгдүүлэх болсон юм.

Хууль дээдлэх ёс сэтгүүлийн журамтай ЭНД дарж танилцан уу.