Mengguguo Fadian Xuanbian

  • 2016-05-09
  • Ч.Батзориг
  • 705

nom11111

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЯТАД ХЭЛ ДЭЭР ОРЧУУЛЖ ЭМХЭТГЭСЭН НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Хууль зүйн үндэсний хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны зориулалт болон эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжийг гадаад хэл рүү орчуулан хэвлүүлж, нийтийн хүртээл болгох чиглэлээр  ажиллаж ирсэн.

Энэ ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг байгаль орчин, уул уурхай, хөрөнгө оруулалт, газрын харилцааг зохицуулсан,  Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 30 гаруй хууль болон холбогдох тогтоолыг хятад хэл рүү орчуулж эмхэтгэсэн “Монгол Улсын хууль тогтоомжийн эмхэтгэл”- IV боть номыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Ард” өмгөөлөгчийн товчоо, Өмгөөллийн “Яашинсүлд” ХХН хамтран хэвлэж гаргалаа. Номын талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг 88085827 утсаар холбогдож лавлана уу.

Эмхэтгэлд орсон хууль тогтоомжийн жагсаалт:

v  БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

v  БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

v  ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

v  ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ТУХАЙ

v  ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

v  УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ

v  ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ

v  ГАЗРЫН ТУХАЙ

v  МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ

v  МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

v  ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

v  УСНЫ ТУХАЙ

v  УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

v  АГААРЫН ТУХАЙ

v  АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

v  БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ

v  УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ

v  ОЙН ТУХАЙ

v  АМЬТНЫ ТУХАЙ

v  ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ

v  ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

v  АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ

v  ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ

v  ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

v  АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

v  ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

v  ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ

v  ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ

v  ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

v  БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

v  ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

v  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ