Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
- 2024-02-06
- Ц.Энхжин
- 558
УИХ-аас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ХЗҮХ-ийн эрх зүйн үндсийг хуульчлан тогтоосон. Тус хуульд заасны дагуу ХЗҮХ-ээс эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын суурь хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол үнэлгээ хийж эхэлсэн.
Энэ хүрээнд ХЗҮХ-ээс “Прокурорын хараат бус байдал” болон “Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” сэдэвт судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг 2024.02.06-ны өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулаа.
ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах (Dr.jur.) хэлэлцүүлгийг нээн үг хэлэв.
ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Буянбат (LL.M) “Прокурорын хараат бус байдал: Прокурорын байгууллагын тогтолцоо, удирдлага, өөрөө удирдах байгууллага” сэдэвт харьцуулсан судалгаа, тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Энххүслэн (LL.M) “Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтнууд, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-ийн ХЗС, ДХИС, “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ, “Ирээдүйн босго” ТББ, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны төлөөлөл, хуульч, судлаачид болон өмгөөлөгчид оролцож санал, зөвлөмж өгөв.
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх үндсэн зорилгынхоо хүрээнд 2024 оноос эхлэн мэргэжлийн байгууллага, салбарын төлөөллийг оролцуулан судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.