ХЗҮХ-ийн албан хаагчид Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдлаа
- 2024-03-26
- Ц.Энхжин
- 321
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар Баримт бичиг нягтлан шалгах комиссыг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт албан хаагчид 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдлаа. Сургалтаар:
- Байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын арга зүй;
- Байгууллагын архивын зохион байгуулалт, арга зүй зэрэгт суралцав.
Сургалтыг Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн орлоо.