Харилцан хүндэтгэе
- 2024-03-15
- Ц.Энхжин
- 98
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян 03 дугаар сарын 01-ний өдрөөс өрнөж эхэлсэн. Тус аянд Хууль зүйн үндэсний хүрээлэн нэгдэж байна. Энэ удаагийн аян “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЯ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.