СУДАЛГААНЫ АЖИЛД УРЬЖ БАЙНА
- 2024-05-03
- Э.Цэрэндүзээ
- 103
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх, хууль зүйн бодлогын суурь болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Дээрх чиг үүргийн хүрээнд дараах хуулийн төсөлд холбогдох судалгаа гүйцэтгэх судлаачдыг сонгон шалгаруулна.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үр нөлөөний судалгаа
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн зардлын тооцооны судалгаа.
Судалгааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
- Судлаач нь хууль зүйн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Багаар ажиллах тохиолдолд 3-аас ихгүй тооны гишүүнтэй байх,
- Өмнө нь дээрх аргачлалаар судалгаа хийсэн туршлагатай байх,
- Тус чиглэлээр мэргэшин ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Судлаачийн боловсрол, мэргэшил, ажлын туршлагыг харуулах товч танилцуулга /CV/;
- Гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт;
- Тус судалгааг гүйцэтгэх үнийн санал.
Хамтран ажиллах хүсэлтэй судлаачид дээр дурдсан баримт бичгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны Баасан гарагийн 17:30 цагт багтаан info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 11-323833