Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн санаачилгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хоёр дахь удаагаа “Хууль тогтоомжийн судалгааны аргачлалын сургагч багш бэлтгэх сургалт”-ыг амжилттай зохион байгуулж хууль зүйн салбарын багш, судлаач, мэргэжилтнүүдийг хамрууллаа.

  • 2024-09-04
  • Б.Бат-Эрдэнэ
  • 445

Тус сургалтаар “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх” судалгааны аргачлалын 28 сургагч багш бэлтгэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.

Сургалтыг хамтран зохион байгуулсан ГОУХАН (GIZ)-ийн “Just transition-ийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх ба шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах” төслийн хамт олонд талархал илэрхийлье.

Сургагч багш нарынхаа цаашдын ажилд амжилт хүсье.