Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

  • 2025-01-13
  • Б.Бат-Эрдэнэ
  • 219

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон хууль зүйн их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хууль зүйн салбарын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний бага хурал бөгөөд 16 дахь удаагийн уламжлалт уралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, Шүүхийн Академи, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, “Эрх зүйт ёс” сан  зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн илтгэлийн уралдаан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж ирүүлсэн нийт 26 илтгэлийн 9 илтгэл нь судлаачийн ангилалд, 17 илтгэл нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг Олон улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль-Эрх зүйн тэнхимийн оюутнуудынх байв. Үүнээс эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн шүүгчдийн дүнг нэгтгэж олонхын санал авсан 5, 5 илтгэлийг шалгаруулж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хоёрдугаар шатны шалгаруулалт буюу эцсийн шатны шалгаруулалтын Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

Тэргүүн байрт: Д.Ганхүрэл “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс, түүний практик хэрэглээ- Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар авч үзэх нь”,

Дэд байрт: Н.Хулан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын Үндсэн хууль дээдлэх ёс”,

Гутгаар байрт: Х. Норовсүрэн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах эрхийг хангах нь”,

Тусгай байрт: Б.Лхагважаргал “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Үндсэн хуулийн цэцийн хяналтын зохистой хүрээ”, С.Номынбаясгалан, Э.Тамир “Монгол Улсын Их Хурлын гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

Тэргүүн байрт: Т.Эмүжин “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Үндсэн хуулийн цэцийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг, цар хүрээ”,

Дэд байрт: Д.Ариунзаяа, Б.Туяацэцэг “Үндсэн хуулийн цэц өмнөх шийдвэрээ өөрчлөх асуудал”,

Гутгаар байрт: Л.Аззаяа “Үндсэн хуульт ёс ба Улсын Их Хурлын гишүүний хариуцлага”,

Тусгай байрт: Б.Өсөхбаяр Б.Мөнхцэцэг “Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид хариуцлага оногдуулах эрх зүйн тогтолцоо: Олон улсын туршлага ба Монгол Улс”, Ц.Бумба-Эрдэнэ “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг дэлгэрүүлэх хууль тогтоох эрх мэдлийн нөлөөлөл, харьцангуй хууль тогтоох орхилтыг шийдвэрлэх шаардлага” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 16 дахь удаагийн уламжлалт уралдааны шүүгч нараар

Хууль зүйн ухааны доктор, профессор Д. Солонго

Хууль зүйн ухааны доктор, гэрээт профессор Д.Гангабаатар

Хууль зүйн ухааны доктор, гэрээт профессор О.Мөнхсайхан

Хууль зүйн ухааны доктор, профессор, Б.Нармандах

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор М.Түвшинжаргал нар тус тус ажиллаа.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн эзэд шагналаа гардан авав

Судлаачдын ангиллын шагналт байр

Оюутны ангиллын шагналт байр

Судлаачийн төрлийн Тэргүүн байрт: Д.Ганхүрэл “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс, түүний практик хэрэглээ- Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар авч үзэх нь”,

Дэд байрт: Н.Хулан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын Үндсэн хууль дээдлэх ёс”,

Тусгай байрт: Б.Лхагважаргал “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Үндсэн хуулийн цэцийн хяналтын зохистой хүрээ”, С.Номынбаясгалан, Э.Тамир “Монгол Улсын Их Хурлын гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны төрлийн Тэргүүн байрт: Т.Эмүжин “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Үндсэн хуулийн цэцийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг, цар хүрээ”,