ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИК СУРГАЛТЫН АХИЦ НИЙГЭМЛЭГ НҮТББ НАРЫН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
- 2025-01-20
- Б.Бат-Эрдэнэ
- 34
2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Хууль зүйн клиник сургалтын Ахиц Нийгэмлэг ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн дагуу талууд Хууль зүйн клиник сургалтын стандарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хавсарга судалгаа хийж зөвлөмж гаргах, хууль тогтоомжийн сургалт, судалгаа, сурталчилгаа явуулах арга зүйд оюутныг сургах, дадлагажуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, хууль тогтоомж сурталчлан энгийн аргаар тайлбарлан олон нийтэд хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Тус өдөр Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн чиг хандлага, иргэний эрх зүйн боловсролд Хууль зүйн клиник төвүүдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Сургалт сурталчилгаа, хөтөлбөрийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Л.Уянга нар болон Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл, Монгол Улсад хууль зүйн боловсрол олгож буй 17 их, дээд сургуулийн удирдлагууд, Хууль зүйн Клиник төвүүдийн эрхлэгч, багш нар оролцлоо.