Хууль зүйн үндэсний хүрээлэн болон БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн(KLRI)-ийн хамтарсан эрдэм шинжилгээний семинар амжилттай боллоо

  • 2025-05-16
  • Б.Бат-Эрдэнэ
  • 24
Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI) хооронд 2023 онд харилцан ойлголцлын санамж бичгийн байгуулсан.
✅Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 5-р сарын 13-ны өдөр БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, доктор Ким Хёнг Гуны “Хууль зүйн судалгааны арга зүй” сэдэвт сургалтад ХЗҮХ-ийн албан хаагчид хамрагдлаа. Сургалтын үеэр доктор Ким Хёнг Гун харьцуулсан судалгааны арга зүй болон туршлагаасаа хуваалцсан нь эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
✅Түүнчлэн БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI)-ийн Ерөнхийлөгч Ён Со Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, харьцуулсан эрх зүйн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо.
✅Хүрээлэнгийн зүгээс сургалтын үеэр танилцуулагдсан БНСУ-ын хууль зүйн судалгааны голлох эх сурвалжуудыг олон нийтэд нээлттэй хүргүүлж байна. Хууль зүйн судалгааны чиглэлээр олон улсын туршлага судлах, мэдээлэл авахад дараах эх сурвалжууд дэмжлэг болно гэж найдаж байна.
1. Их хурлын хууль тогтоомжийн шалгалтын газар (NARS)- https://www.nars.go.kr/
2. Шүүхийн бодлогын судалгааны хүрээлэн(JPRI) – https://jpri.scourt.go.kr/
3. Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн (CRI)- https://ri.ccourt.go.kr/
4. БНСУ-ын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн(KLRI)- https://www.klri.re.kr/
5. БНСУ-ын эрүүгийн хэрэг ба хуулийн ажлын бодлогын судалгааны хүрээлэн (KICJ) – https://www.kicj.re.kr/
6. БНСУ-ын оюуны өмчийн судалгааны хүрээлэн(KIIP)- https://kiip.re.kr/
7. БНСУ-ын УИХ-ын цахим номын сан- https://dl.nanet.go.kr/
8. БНСУ-ын эрдэм шинжилгээний мэдээлэл(KISS)- https://kiss.kstudy.com/