ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ”- ИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА.
- 2025-11-28
- Б.Бат-Эрдэнэ
- 14
✅Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх, эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл” шалгаруулах уралдааныг ХЗДХЯ, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран тав дахь жилдээ зохион байгуулсан.
✅Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 104 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн өдрийг тохиолдуулан тус уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2025.11.28) Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
✅Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй тус уралдааныг энэ жил “Үндсэн хуульт ёс ба эрх зүйн шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулсан юм.

