ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АНХНЫ ДАРГА, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ-X УРАЛДААН
- 2026-01-05
- Б.Бат-Эрдэнэ
- 75
• Хууль зүйн үндэсний хүрээлэн
• Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
• Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн судалгааны төв
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн сургалт, судалгааны төв
• Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн
• Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна
• II,III байранд шалгарсан өгүүллүүдэд зохион байгуулагч байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээл гардуулна.
Уралдаанд ирүүлэх өгүүллийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цахим хэлбэрээр info@legalinstitute.mn хаягаар, цаасан хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Ногоон нуурын гудамж, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 4 давхар, 407 тоот/-нд хүлээн авна. Өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийн эх хувийг судлаачийн анкетыг хамт мөн тус хүрээлэнгийн байранд ирүүлнэ.
1. Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.
2. Зохиогчийн эрхтэй холбогдох хууль тогтоомжид нийцсэн, судалгааны ёс зүйг баримталсан байна.
3. Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д 2025 онд нийтлэгдсэн байна. Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг эмхэтгэлд болон өгүүлэл хэлбэрээр сэтгүүлд нийтлүүлсэн бол тооцохгүй.
4. Өгүүллийн зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.
5. Өгүүллийн хэмжээ 12-18 (хавсралтыг оролцуулан) А4 хэмжээтэй нүүрэнд багтсан байна.
6. Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараах бүтэцтэй байна:
• Өгүүллийн нэр;
• Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;
• Өгүүллийн хураангуй (50 үгэнд багтсан байна);
• Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);
• Оршил;
• Өгүүллийн үндсэн хэсэг;
• Дүгнэлт, санал;
• Эх сурвалжийн жагсаалт.
• Шинжлэх ухааны ач холбогдол;
• Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
• Судалгааны арга зүйн түвшин;
• Онол, практикийн ач холбогдол;
• Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
• Эрдэм шинжилгээний бичвэр, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэл, найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.
Холбогдох мэдээллийг 99049334 (ЭША М.Энхжин) утсаар лавлана уу.
Анкет болон журмыг дараах холбоосоор татаж авна уу.

