ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

  • 2026-04-13
  • Б.Бат-Эрдэнэ
  • 10

Огноо: 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: Подкаст нэвтрүүлэгийн дохионы хэлмэрчийн үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: ХЗҮХ/20260203009
Нийт төсөвт өртөг: 24,553,500 (хорин дөрвөн сая таван зуун тавин гурван мянга таван зуун) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Харьцуулалт

1. Хууль зүйн үндэсний хүрээлэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.

2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

3. Үнийн санал дуудах ажиллагаанд шаардлагатай оролцогчийн тоо: 1

4. Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлэх журам: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар.

5. Үнийн санал дуудах ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минут –д эхлүүлж, 13 цаг 00 минут хүртлэх хугацаанд зохион байгуулна.

6. Тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минут –аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн, 10 цаг 00 минутад нээнэ.

7. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”

8. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх “Эрхгүй”

9. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж 841, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр
Утасны дугаар: (976)-11-315735
Цахим шуудангийн хаяг: info@legalinstitute.mn