“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-т явуулын оффис ажиллаж эхэллээ
- 2026-07-28
- Б.Бат-Эрдэнэ
- 8
✅Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын удирдамжийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлагууд хамтран энэ оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Нийслэлийн 9 дүүрэгт “Хуулиа дээдэлж – хариуцлагаа ухамсарлая” сэдэвт бүх нийтийн эрх зүйн боловсрол, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг зохион байгуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү өнөөдөр /2026.07.27/ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7 буудлын эцэст явуулын оффис ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэн ажиллаж байна.




