🔰АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
- 2026-10-01
- Б.Бат-Эрдэнэ
- 37
✅ Эх орныхоо хөгжил дэвшилд бүхнээ зориулж, үе үеийн залууст мэдлэг, ёс суртахуун, үнэт зүйлээ өвлүүлэн үлдээсэн эрхэм ахмад буурлууд Та бүхэндээ Ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний хөдөлмөр, амьдралын баялаг туршлага, сургаал зөвлөмж нь бидний үнэт өв, хойч үеийнхэнд үлдээх эрхэм үнэт зүйл билээ.
Та бүхэндээ чин сэтгэлийн гүн хүндэтгэл, талархлаа илэрхийлье.
Эрүүл энх, урт насалж, ач зээ нарынхаа хайр халамжид умбан, аз жаргалтай сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

