✅ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  • 2026-10-01
  • Б.Бат-Эрдэнэ
  • 24
✅Хүн амыг нас, хүйс, эрсдэлд суурилан үзлэг, шинжилгээнд хамруулна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам”-ыг баталлаа.
Тушаалаар дараах гурван хавсралтыг баталсан:
Үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам
Үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах товлол, давтамж
Үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зураглал
Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нар журамд заасан товлол, давтамжийн дагуу хүн амд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үүрэгтэй.