🔰Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бодлогын судалгааны тайлан”-гийн хэлэлцүүлэг 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
- 2026-10-06
- Б.Бат-Эрдэнэ
- 21
Уг хэлэлцүүлэгт:
✅“Монгол улсын иргэний хуулийн шинэтгэл: Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Улаанбаатар
✅ “Гадаад худалдаа ба гадаадын хөрөнгө оруулалт: Дотоодын зах зээлийг хамгаалах зохицуулалт” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Нинжин
✅ “Дижитал хөрөнгийн зохицуулалт: Олон улсын чиг хандлага ба монгол улс” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Оюунжаргал- Судалгааны багын ахлагч:
✅“Нийтийн болон хувийн эрх зүйн салбар дахь хүүгийн тухай зохицуулалт, түүний үр дагавар” сэдвээр СЭЗИС-ийн ХЗС-ийн багш, доктор (Ph.D) Д.Бэлгүүн:
✅“Монгол улсын газрын тухай хууль ба иргэний хуулийн уялдаа холбоо: Газар өмчлөх, ашиглах эрхийн эрх зүйн мөн чанар, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж” сэдвээр Өмгөөллийн “БАЯР ЭНД ОКА ПАРТНЕРС” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч (LLM) Г.Цагаанбаяр нар тус тус танилцууллаа.






