ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН СУУРЬ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХЭД АНХААРЧ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
- 2026-10-22
- Б.Бат-Эрдэнэ
- 18
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цолмон, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү болон бусад албан хаагчид оролцсон юм. Энэ хүрээнд салбарын бодлого, эрх зүйн шинэтгэлийн тэргүүлэх чиглэл, судалгааны арга, аргачлал, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцуулгын үеэр: Хууль зүйн үндэсний хүрээлэн зөвхөн судалгааны байгууллага биш. Энэ бол эрх зүйн салбарын оюун санааны тархи, эрдэм шинжилгээний луужин гэж хардаг. Энэ ч утгаар хууль тогтоомж бүрийн цаана иргэдийн амьдрал, эрх ашиг хөндөгдөж байдаг тул төрөөс гаргаж байгаа хууль тогтоомжууд амьдралд ойр байна уу, эсвэл тулгарч буй асуудлыг шийдэж чадаж байна уу гэдэг нь чухал. Тиймээс хууль зүйн салбарын бодлого шийдвэрийг чанартай судалгаа бодит мэдээлэл, хараат бус дүгнэлтэд үндэслэн боловсруулах шаардлагатайг онцолсон юм. Энэ хүрээнд судлаачдыг дэмжих, орон тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн асуудал, судалгааны санхүүжилтийг шийдэх зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм.
ЦААШИД ДАРААХ ГУРВАН ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ
Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчидаас дараах саналаа илэрхийллээ:
Уулзалтын төгсгөлд ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлж, Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд шинжлэх ухаанч судалгаа, нотолгоонд суурилсан бодлого чухал үүрэгтэйг онцлон эрх зүйн шинэтгэлийг хамтдаа хэрэгжүүлэхийг уриаллаа.




