“ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА” 2026-11-09 Б.Бат-Эрдэнэ 22 Хууль зүйн үндэсний хүрээлэн нь албан хаагчдынхаа ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг эрхэмлэсэн орчин бүрдүүлэх зорилгоор байгууллагын байранд “Хүүхдийн өрөө” тохижуулан ажиллуулж байна. Тус өрөө нь албан хаагчдад ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хүүхдээ аюулгүй, тав тухтай орчинд байлгах нөхцөлийг бүрдүүлж, ажил болон гэр бүлийн үүрэг хариуцлагаа зохицуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Хууль зүйн үндэсний хүрээлэн цаашид хүүхдийн эрх, хамгаалал, сайн сайхан байдлыг эрхэмлэсэн, албан хаагчдынхаа нийгмийн хэрэгцээг дэмжсэн хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно. Мэдээ