Тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна

  • 2020-02-12
  • Ц.Энхжин
  • 1,200
Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Захиргааны хэлтэс 1 ·   Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, үр дүнг тайлаглах, зохих байгууллагад хүргүүлэх 

·   Хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулах, эрхэлсэн ажлын чиглэлээр удирдлага болон нийт албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах

·   Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх

·   Уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хурлын тэмдэглэл хөтлөх

·   Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлэх

·      Бакалавраас доошгүй зэрэгтэй байх 

·      Эрх зүйч

·      Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх

·      Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх

·      Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

·      Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх

·      Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Диплом эсхүл мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735